"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна

"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна. Мөн одонтой эхчүүд хорооны Хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр одонгийн бичилтээ хийлгэж эхлээд байна.  

"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн бүрдүүлэх материал: 

1. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

3. Насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/

4. Хүүхэд үрчилж авсан бол /0-3 насанд нь/ гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/

5. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/

6. 4 хүүхэд төрүүлсэн бол II одон, 6 хүүхэд төрүүлсэн бол I одон

7. Хүүхдээ 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюул ослоор эндсэн бол нас барсан бол хүүхдийнхээ төрсний лавлагаа болон нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлж ирүүлнэ үү. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)