Оросын ардчилалд дэмжлэг үзүүлэхээ зогсоохгүй

“АНУ Орост ардчилал тогтож бүрэн утгаараа хэрэгжтэл хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй” гэж тус улсын Төрийн департаментийн төлөөлөгч Викториа Нуланд мэдэгдэв. 
“АНУ Орост ардчилал тогтож бүрэн утгаараа хэрэгжтэл хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй” гэж тус улсын Төрийн департаментийн төлөөлөгч Викториа Нуланд мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ ОХУ-ын Төрийн бус байгууллага (ТББ)-уудаар дамжуулан манай хойд хөршид ардчилал тогтоохыг хичээж байгаа аж. Викториа Нуланд “Бид ОХУ дахь ТББ-уудад дэмжлэг үзүүлсээр байх болно. “Төрийн департамент болон Конгресс Орост хүний эрхийг хамгаалах, мэдээлэл өгөх, иргэний нийгмийг бэхжүүлэх шинэ сан байгуулахыг зөвшөөрсөн” гэж хатагтай Нуланд хэлжээ. Төрийн департамент Орост ардчилал тогтоох ажлын хүрээнд тус улсын ТББ-уудыг АНУ-тай харилцах үүдийг нээх, харилцааг бэхжүүлэх, улстөрийн залуу лидерүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулах гэнэ. Түүнчлэн татан буугдсан АНУ-ОХУын хамтарсан хөрөнгө оруулалтын сангаас 50 орчим сая ам.долларыг Оросын ТББ, залуу удирдагчдад өгөхөөр болсон байна. Гэхдээ уг мөнгийг хамтарч ажиллахыг хүссэн ТББ, залуу удирдагчдад өгөх гэнэ. В.Нуланд цааш нь “АНУ ОХУ-ын иргэний байгууллага, холбоотой санал бодол солилцохоо хэзээ ч татгалзахгүй. Дэмжлэгээ үргэлжлүүлэх болно” гэжээ. Төрийн департаментийн ерөнхий нарийн бичгийн даргын Ази, Европын асуудал хариуцсан туслах Филип Гордоны хэлснээр тус улс өнгөрөгч сарын дундуур Орост ардчилал тогтоох ажлыг дахин эхлүүлсэн байна. Вашингтон 2009 онд Оросын ардчилалд зориулж 200 сая ам.доллар зарцуулж байжээ.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)