Д.Эрдэнэбат: Бид мөрийтэй тоглоогүй, шуугианыг далимдуулан улс төржүүлээд иргэдээ хуваах ёсгүй шүү
- 2020-01-20
- Улс төр
- 0

Австралийн Сидней хотод казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Казино тоглоогүй, үзэж сонирхсон" хэмээн мэдээлэл хийв. Үүнтэй зэрэгцэн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбат мөн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Казиногийн асуудлаар бөөн шуугиан болоод байх шиг байна. Тайлбар өгөх хэрэгтэй гэж бодлоо. Бид казиногоор ороод гарсан. Харин харийн оронд бид нэг л Монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Энэ шуугианыг далимдуулан улс төржүүлээд, доромжлоод, нэр хүндийг нь унагаах ёсгүй гэж бодож байна. Тэнд бид мөрийтэй тоглоогүй. Мөрийтэй тоглох шалтгаан байхгүй. Чиний зураг мөн үү биш үү гэж олон хүн асууж байна билээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн.
Бид дөрвүүлээ орсон. Цаг орой болж байсан. Бид казино тоглох мөнгөтэй хүмүүс биш. Харин өөрийгөө өмөөрөх шалтгаан надад алга." гэв.

Сэтгэгдэл (0)