Худаг дотроос цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 01.20-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 20:19 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)