Yahoo 2000 ажлын байраа цомхотгоно

АНУ-ын Интернэт пүүс Yahoo нийт ажиллах хүчнийхээ 14 хувь болох 2000 ажилтнаа цомхотгохоор болж байгаагаа мэдэгдлээ.
АНУ-ын Интернэт пүүс Yahoo нийт ажиллах хүчнийхээ 14 хувь болох 2000 ажилтнаа цомхотгохоор болж байгаагаа мэдэгдлээ. Калифорни мужид төвтэй пүүсээс лхагва гарагт ийнхүү цомхотгол хийж, улмаар компаний жилийн нийт төсвөөс 375 сая ам.долларыг танан, бизнесийн хүрээллээ өргөжүүлэхэд зарцуулах гэж байгаагаа мэдэгдсэн байна.  
Интернэтийн тэргүүлэгч хөтөч YAHOO-гийн хувьд өөрийн хүчтэй өрсөлдөгч,вэб хайлтын нөлөө бүхий “акул”GOOGLE-г онлайн  сурталчилгаагаараа манлайлсаар байгаа юм.
Yahoo-гийн гүйцэтгэх захирал Скотт Томпсон тус мэдэгдэлдээ компани хэрэглэгч, зар сурталчилгаа байршуулагчдадаа анхаарч, тэдний хандалтыг нэмэгдүүлэн, тогтоон барихад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байгаа тухайгаа онцолсон байна. Тэрээр компаний хийж тус шинэчлэлийн ажил жижиг, дунд бизнес эрхлэгч компаниудад үр дүнгээ өгөх байх хэмээн хэлжээ.
Yahoo-г үүсгэн байгуулагчдын нэг Жерри Ян энэ жилийн эхээр албан үүргээ хүлээлгэн өгч, улмаар Томпсон түүний үүрэгт ажлыг авч, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг өрнүүлэн ажиллаж байгаа юм.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)