Фэйсбүүк хөрөнгийн зах зээлд хүч үзнэ
- 2012-04-06
- Дэлхий
- 0
АНУ-ын хэвлэл, мэдээллийнхний хэлж байгаагаар дэлхийн хамгийн өргөн
хүрээг хамарсан олон нийтийн сүлжээ Фэйсбүүк өөрийн хувьцаагаа
Нью-Йоркийн хөрөнгийн биржийг алгасч, Насдакын хөрөнгийн бирж дээр
арилжиж, эргэлтэнд оруулахаар болсон байна.

Фэйсбүүк ирэх тавдугаар сараас эхлэн, ийнхүү хөрөнгийн зах зээлд орох бөгөөдApple, Google болон бусад мэдээллийн технологийн нөлөө бүхий компаниудын технологи дээр суурилсан арилжааг хийдэг Насдакын хөрөнгийн биржийг сонгосон нь компаний зүгээс өөрсдөдөө нилээдгүй их итгэл тавьж буйн илрэл болж байна.
Фэйсбүүк одоогийн байдлаар дэлхий даяар нийт 800 сая гаран хэрэглэгчийг бүртгээд байгаа. Түүнчлэн, тус олон нийтийн сүлжээний зах зээлийн нийт өртөг 100 тэрбум ам.доллар хол давах төлөвтэй байгаа гэнэ. Олон нийтэд санал болгох хувьцааны үнэ мэдээллийн технологийн бусад пүүсүүдийн амжилтыг эвдэж, хурдацтай өснө гэдэгт зах зээлийн шинжээчид эргэлзэхгүй байна.
Өчигдрийн байдлаар Насдакын хөрөнгийн бирж дээр Apple компаний хувьцаа огцом өссөн үзүүлэлттэй гарчээ. Тун удахгүй Фэйсбүүк ч мөн хүч түрэн орж ирж, Насдакын биржийг донсолгох бололтой.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)