ЮНЕСКО Титаникийн олдворуудыг хамгаалалтандаа авна

ЮНЕСКО энэ сарын сүүлээр Титаник хөлгийн сүйрлээс үлдэж хоцорсон хэсгүүдийг хамгаалалтанд авахаар болжээ.
ЮНЕСКО энэ сарын сүүлээр Титаник хөлгийн сүйрлээс үлдэж хоцорсон хэсгүүдийг хамгаалалтанд авахаар болжээ. НҮБ-ын Соёлын агентлаг пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ усан доорхи соёлын өвийг хадгалах, хамгаалах шинэ конвенцид 45 орон дуу нэгтэйгээр санал нэгдсэнийг тэмдэглээд, Титаник хөлөг онгоцны сүйрлээс үлдсэн хэсгүүдийг энэ сарын 15-нд тохиох 100 жилийн ойгоор албан ёсоор хамгаалалтанд авна гэдгээ мэдэгдлээ.
Шинээр баталсан тус конвенцид шинжлэх ухааны эсрэг болон ёс зүйгүй бусармаг судалгаа, шинжилгээний ажил болон хууль бусаар олж илрүүлсэн эд өлгийн зүйлсийг бүртгэхгүй байх тухай заасан байна.
Титаник хөлөг онгоц нь 1912 онд Канадын ойролцоо явж байгаад мөсөн уул мөргөж осолдсон билээ. Ослоос үлдсэн зарим томоохон хэсгүүд одоо ч 4000 метрийн гүн далайн ёроолд байсаар байгаа юм.
Титаник хөлөг онгоц осолдсон 100 дахь жил тохтож байгаатай холбогдуулан олон арга хэмжээ зохиогдох бөгөөд АНУ-ын нэгэн компани гэхэд ирэх долоо хоногт усан онгоцноос олдсон 5500 гаруй эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаагаар оруулахаар зэхэж байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)