Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлжээ
- 2020-01-27
- Нийгэм
- 0

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, бэртсний нэг нь хүүхэд байна. Тээврийн цагдаагийн албанд нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл түр зогсоосон тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)