Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
- 2020-01-28
- Цаг агаар
- 0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
2020 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн-Бэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)