Газрын дарга нарын нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ
- 2020-01-28
- Улаанбаатар
- 0

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.1-д заасныг үндэслэн дараахь ажлын байруудад сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Үүнд:
- Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга
- Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга
- Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга
- Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 14 цагт зохион байгуулна.
Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Засгийн газрын ХI байрны нэг давхарт Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд энэ оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хүлээн авах аж.
Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас www.csc.gov.mn сайтаар орж хүлээн авах боломжтой.
Эх сурвалж: НЗДТГ

Сэтгэгдэл (0)