“Шударга шүүхээр шүүгдэхэд бэлэн”

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам “Нидерландын Гаага хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд сайн дураараа очиход бэлэн байна” гэж мэдэгджээ.Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам “Нидерландын Гаага хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд сайн дураараа очиход бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр цааш нь “Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлийнхөн намайг болон Ливийн тагнуулын газрын дарга асан Абдулла аль-Сенуссиг шүүхийг хүсч байгаа. Гэхдээ тэд шударгаар шүүнэ гэдэгт эргэлзэж байна” гэжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Сейф аль-Ислам хэдэн дэмжигчдийн хамт Нигерт орогнож буй.

Гаагын шүүх өнгөрөгч зургадугаар сарын 27-нд Муаммар Каддафи, Сейф аль-Ислам, Абдулла аль-Сенуссийг хэд хэдэн зүйл ангиар буруутгасны дотор хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар баривчлах шийдвэр гаргасан. Шүүхийн хүсэлтээр Интерпол есдүгээр сараас тэднийг эрэн сурвалжилж эхэлжээ. “М.Каддафийн бие төлөөлөгч Ливи дэх НАТО-гийн төв дээр ирсний дараахан буюу энэ сарын 20-нд М.Каддафи төрөлх Сирте хотод алагдсан.

Сирте хотын мөргөлдөөнд шархадсан түүнийг ус зайлуулах хоолойд нууж чадсан ч босогчдын нэгэн бүлэг олж хөнөөсөн. Ливийн шинэ эрх баригчид эл явдлыг нуун дарагдуулахыг оролдсон ч амжилтад хүрээгүй. Тэд түүнийг хууль бусаар шүүсэн” гэж Сейф аль-Ислам нэмж хэлжээ.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)