Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно
- 2020-01-30
- Улаанбаатар
- 0

Хан-Уул дүүргийн Өлзийт-1 Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны 01 сарын 28-ны өдөр 14-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр иргэн н.Пүрэвдэмбэрэл нь 36 шуудай Налайхын түүхий нүүрс, Гүнтийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгээр 1665УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Иргэн Ц.Амаржаргал нь СХД-ийн 21-р хороо хүүшийн амнаас 2 шуудай нүүрс хотруу авч явсныг хяналт шалгалтын явцад илрүүлэн Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэст шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.





Сэтгэгдэл (0)