Цахимаар төлж цагаа хэмнээрэй
- 2020-01-31
- Нийгэм
- 0
Улсын хэмжээнд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласаны төлбөр хураах ажил эхлээд байгаа билээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/15, дүүргийн Засаг даргынА/05 дугаар захирамжууд, Татварын ерөнхий газрын даргын А/10 дугаар тушаалын дагуу “Цахимаар төлжцагаахэмнээрэй” аяныг эхлүүлээд байна.
Нийт жолооч нарынхаа цаг завыг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс тус аяныг зарлаад байгаа бөгөөд дараах сонголтуудаас сонгох боломжтой юм. Тодруулбал, цахим төлбөрийн систем буюу(E-barimt) аппликейшн, цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mnwww.itax.mta.mn), тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ(www.smartcar.mn), Интернет банк (Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийнбанк, Худалдаахөгжлийнбанк, Улаанбаатархотынбанк),Татварын албад болон нийслэлийн үйлчилгээнийнэгдсэн төвд байрлах Гэрэгэ киоск төхөөрөмж , Төрийн банкны Пос машин, рилжааны банканд тээврийн хэрэгслийн улсын дугаараар үүссэн нэхэмжлэхийн дагуу төлөх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)