Угаарын хийнд хордсон дуудлага тогтмол буурч байна гэв
- 2020-01-31
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн онцгой комиссын мэдээллээр, 70 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арван нэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон байна.
Хяналт шалгалтын үед 1.6 тонн нүүрс тээвэрлэн явсаныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн иргэд угаарын хий мэдрэгч дохио өгсөнийг үл тоон угаартах эрсдэлтэй байна.
Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх шаардлагатай гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа.
Сэтгэгдэл (0)