Оюутнуудыг эх оронд нь татах Монгол Улсын хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авчээ
- 2020-01-31
- Нийгэм
- 1
БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа өөрийн оюутнуудыг эх оронд нь татах Монгол Улсын хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авсан байна.
Тодруулбал, манай тусгай үүргийн онгоцыг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авах боломжтойг Хятадын талаас мэдэгдсэн байна. Тэдгээр оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах аж.
БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын одоогоор 33 оюутан тэнд сурч байгаагаас 31 нь одоогоор эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлжээ. Тэдгээр оюутныг эх орондоо татаж ирсний дараа ХӨСҮТ-д тусгаарлах, үзлэг шинжилгээ хийх, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд байгаа.
Сэтгэгдэл (1)
Хэнчбиш (98.244.106.112)
Ашгүй дээ Нөгөө Ухань явах гээд байсан эмч на одоо эд нартайгаа гардаж ажилламэар юм даа