Туркийн газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 471-д хүрлээ
- 2011-10-30
- Дэлхий
- 0
Туркийн зүүн өмнөд нутгийг сүйтгэсэн газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн
тоо 471-д хүрснийг тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв.Туркийн зүүн өмнөд нутгийг сүйтгэсэн газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 471-д хүрснийг тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв. Өнгөрөгч ням гаригийн үдээс хойш тус улсын зүүн өмнө зүгийн Ван мужид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа 460 хүн амь үрэгдэж 1400 орчим хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлж байсан юм. Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдээд зогсохгүй бэртэж гэмтэгсдийн тоо нэмэгдэж 1650-д хүрчээ. 2260 гаруй барилга нураасан эл газар хөдлөлтөд 500-1000 хүн амь эрсэдсэн гэж албаныхан таамаглаж байгаа аж.
Тиймээс нурангийг зайлуулах ажил ид явагдаж байна. Эл байгалийн гамшиг 1999 онд болсон газар хөдлөлтөд 17 мянга гаруй хүн амь үрэгдсэнээс хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тиймээс нурангийг зайлуулах ажил ид явагдаж байна. Эл байгалийн гамшиг 1999 онд болсон газар хөдлөлтөд 17 мянга гаруй хүн амь үрэгдсэнээс хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сэтгэгдэл (0)