Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна

2020 оны 02 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24  градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9  градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүйСалхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)