БНХАУ-ын Ухань хотод байсан Монгол Улсын иргэд эх орондоо газардлаа
- 2020-02-01
- Улаанбаатар
- 0
Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ.
Оюутнуудыг авчрахаар "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан юм.
Онгоц дөнгөж сая эх орондоо газардлаа. Оюутнуудад ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ-ын газраас ариутгал шинжилгээг хийгээд ХӨСҮТ тусгай автобусаар хүргэн тусгаарлах юм байна.
БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ.
Сэтгэгдэл (0)