Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэхгүй

Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргасан байна. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон байна.

Мөн Бээжин-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна. Харин орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялах аж. 

Түүнчлэн цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)