Хятадын тэрс үзэлтэн Фан Лизи нас баржээ
- 2012-04-08
- Дэлхий
- 0
Хятадын тэрс үзэлтэн, ардчиллын төлөөх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулагч Фан Лизи АНУ-д 76 насандаа таалал төгслөө.

Хятадын тэрс үзэлтэн, ардчиллын төлөөх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулагч Фан Лизи АНУ-д 76 насандаа таалал төгслөө. Түүний найз, АНУ дахь тэрс үзэлтэн Ван Дан түүнийг баасан гарагт Аризона мужид нас барсан тухай цахим хуудсандаа бичсэн байна. Фан нь 1980-аад оны үед Хятадад ардчилсан ёсыг бий болгохын төлөөх тэмцлийг өрнүүлж, оюутнуудыг хүчээ нэгтгэхийг уриалж байсан астрофизикч байсан юм.Түүнийг тухайн үедээ Зөвлөлтийн физикч, тэрс үзэлтэн Андрей Сахаровтой зүйрлэдэг байсан гэдэг. Фан нь 1987 оныг хүртэл Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Дэд Захирлаар ажиллаж байсан бөгөөд Хятадын удирдлагууд оюутнуудыг бослогот уриалсан илтгэл тавьж, сэнхрүүлсэн хэмээн түүнийг буруутгаж ажлаас нь чөлөөлжээ. Удалгүй, тэрээр өөрийн харьяалагддаг байсан Коммунист намаасаа ч хөөгдсөн байна. Удирдлагуудын түүний эсрэг авсан тус арга хэмжээ түүнийг мохоосонгүй, үзэл санаа, үйл хэргийг нь улам хурцалж, 1989 онд тэрээр Тиан ан Мэний Талбай дээр ардчилсан ёсны төлөө тэмцэгч оюутнуудын эсэргүүцлийн цуглааныг удирдан зохион байгуулахад нь хүргэсэн гэдэг. Тус эсэргүүцлийн цуглааны дараа гадагш дүрвэхээс аргагүйд хүрсэн тэрээр эрх чөлөөний орон АНУ-г зорихоор Бээжин дэхь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас орогнол хүсч, жил гаруйн хугацааг тэндээ өнгөөрөөсний эцэст цагаачилж чадсан байна. Цагаачлах хугацаандаа тэрээр Аризонагийн Их Сургуульд физикийн профессороор ажиллаж байв. Хэдийгээр, улсаасаа дайжиж, дүрвэн гарсан ч, Фан ардчиллын төлөөх үйл хэргээ үргэлжлүүлсээр байсан бөгөөд Хятадын нэг намын үзэл санааг эсэргүүцсэн илтгэл, нийтлэл тэргүүтнээ саяхныг хүртэл цахим ертөнцөөр дамжуулан хүргэж, үзэл санаандаа үнэнч хэвээр байсаар иржээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
(202.179.16.153)
china nar bayarlaj bga bhda
(202.179.16.153)
өө хөөрхий жинхэнэ сайн хүн байсан юм даа өмхий хятадуудын дэргэд жинхэнэ бааатар байсан шүү дээ 1980-аад онд