А.Лукашенко Тажикстанд айлчиллаа

Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Тажикстанд хүрэлцэн ирлээ. Тэрбээр тус улсад хоёр өдрийн хугацаатай төрийн айлчлал хийнэ.Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Тажикстанд хүрэлцэн ирлээ. Тэрбээр тус улсад хоёр өдрийн хугацаатай төрийн айлчлал хийнэ. А.Лукашенко айлчлалынхаа үеэр Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон болон албаны бусад хүнтэй уулзаж эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аж.

Тажикстаны статистикийн агентлагаас мэдээлснээр, хоёр орны худалдааны энэ оны эхний есөн сарын байдал өнгөрөгч оны мөн үеийнхээс 48 хувиар өсч 53 сая ам.долларт хүрсэн байна. Белоруссь Тажикстаны гол экспортлогч орон бөгөөд тус улсын дотоодын хэрэглээний элсэн чихэр, эм тарианы ихэнхийг нийлүүлдэг байна. Харин Белоруссь Тажикстанаас жимс, хөвөн импортолдог аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)