Буддагийн төрсөн өдрийг тэмдэглэж байна
- 2012-04-08
- Дэлхий
- 0
Японы эртний нийслэл Нара хотын Тодайжи сүмд өнөөдөр Ядоны сүсэгтэн олон цугларч, Буддагийн төрсөн өдрийг тэмдэглэж байна. 

Японы эртний нийслэл Нара хотын Тодайжи сүмд өнөөдөр Ядоны сүсэгтэн олон цугларч, Буддагийн төрсөн өдрийг тэмдэглэж байна. Тодайжи сүм нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг ийнхүү онцгойлж, тэмдэглэлт өдөр болгож иржээ. Учир нь эл өдөр Буддын шашныг үндэслэгч Бурхан Буддагийн мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэгдсэн байдаг аж.
Сүмийн төв танхимд одоо Бурхан Буддагийн гэгээн дүр бүхий шинээр байрлуулж, лам хуврага нар судар номоо айлдаж байна. Хурсан олон хөшөөнд сайхан үнэртэй цайныхаа дээжийг өргөж, өөрсдөө ч мөн хүртэцгээж байна. Тус ёслолыг Японы ард түмэн цэцгийн баяр хэмээн нэрлэдэг бөгөөд интоорын модод бүтэн цэцэглэж, хавар цаг ирж байгааг билэгддэг учир хамаг олон сэтгэл тэнэгэр ирж оролцдог аж.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)