Токиогийн ойролцоохи фермийн бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илэрчээ

Токиогийн баруун зүгийн муж Канагавагийн нэгэн хотод гадаа тарьж ургуулсан шитаки нэртэй мөөгнөөс цацраг идэвхит бодис илэрсэн байна.
Токиогийн баруун зүгийн муж Канагавагийн нэгэн хотод гадаа тарьж ургуулсан шитаки нэртэй мөөгнөөс цацраг идэвхит бодис илэрсэн байна. Тус хот нь үйл ажиллагааг нь хэдийнэ зогсоогоод байгаа Фүкүшима Дайчи цөмийн станциас 300 км-т оршдог юм. Цацраг идэвхит бодисыг илрүүлэх шинэ стандартыг хэрэгжүүлж эхэлснээс хойш, Токиогийн ойролцоохи хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс илрэх нь ийнхүү олшроод байна. Мужийн албаны хүмүүсийн хэлж байгаагаар шитаки гэх тус мөөгийг өнгөрөгч пүрэв гарагт Маназүрү хотын тариалангийн талбайгаас хурааж авсан бөгөөд нэг кг тутмаас 141 беккерель цацраг идэвхит бодис илэрчээ. 
Засгийн газраас цацраг идэвхит бодисын дээд хэмжээг 100 беккерелиэр хязгаарлаж,  түүнээс илүү бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглоод байгаа юм. Мужийн захиргаанаас тариаланчид болон ХАА-н үйлдвэрлэлийн байгууллагуудыг шитаки мөөгийг нийлүүлэхгүй байхыг хүссэн байна. Энэ нь тус мужаас засгийн газраас хэмжээг тогтоож өгсөнөөс хойш цацраг идэвхит бодисны хэмжээ өндөр гарч буй анхны тохиолдол болж байгаа аж.
Токиогийн зүүн хэсгийн Чиба мужид энэ долоо хоногийн эхээр хоёр хотоос хураасан хулс, Ибараки мужаас хураасан хулс, шитаки мөөгнөөс мөн цацраг идэвхит бодис өндөр агууламжтай  илэрсэн юм. Гунма мужийн эрүүл мэндийн нэгдлийн ажилтнуудын хэлж байгаагаар, мөн долоо хоногийн эхээр хийсэн шалгалтаар үхрийн махнаас 106 беккерель цацраг идэвхит бодис илэрсэн гэнэ. Цацраг идэвхит бодис ихээр илэрсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүнсний дэлгүүр, захуудад нийлүүлэхийг хатуу хориглоод байна.
О.Удвал
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.179.16.153)

    2012-04-09

    харин япон арай л биш ээ

  • tara (182.160.50.195)

    2012-04-09

    zapanchuud xetsvvdexd ni dee gants zapan bish delxii niiteeree sanaa zovox asuudal bolj bna daa ene olon atomiin tsaxilgaan stantsuud bombog l gesen vg gedgiig xaruullaadaa

  • ntr (122.18.192.216)

    2012-04-08

    teneg yam bichihee boloich mongolo suirlee geel soloirood bval yahuu

  • (219.204.67.2)

    2012-04-08

    ta nar bitgii teneg yum yariad bj za adilhan 1 delhii deer amidarch bgaa yum bj

  • (180.149.73.88)

    2012-04-08

    japanii suirel ehelj baih shiv dee

  • YAPON SUIRLEE (61.36.178.210)

    2012-04-08

    YAPON SUIREHNEE MONGOL RUU YAPONCHUUD TSUTGAN ORJ IRNE