БОАЖ-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд гэж хэн бэ?
- 2020-02-10
- Улс төр
- 0
Засгийн газар өнгөрөсөн долоо хоногийн хуралдаанаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцсэн. Улмаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг чөлөөлж, Д.Ганболдыг томилсон юм. Ц.Цэнгэл нь Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн учраас ийнхүү ажлаас нь чөлөөлсөн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм. Түүний намтрыг танилцуулъя.
- 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн.
- Эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
- 2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн.
- Статистик-эдийн засагч мэргэжилтэй.
- Эдийн засгийн ухааны магистр.
- 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт,
- 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)