Турк Улсын иргэдийг Монгол Улсад зорчихгүй байх талаар ямарваа хориг байхгүй гэжээ

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулга нь Монгол Улсын эрх бүхий байгууллагуудын гадаадын иргэдийг Монгол Улсад зорчих хязгаарлалтын талаарх мэдээллийг өөрийн улсын иргэдэд хүргүүлэх зорилготойгоор гаргасан болно.

Уг сонордуулгад Турк Улсын иргэдийг Монгол Улсад зорчихгүй байх талаар ямарваа хориг байхгүй.

Монгол Улс болон бусад улсын иргэд Турк улсад зорчих тал дээр ямар нэгэн хязгаарлалт үгүй.

Монгол Улсын иргэд Турк Улсад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих нөхцлийн дагуу чөлөөтэй зорчих боломжтой.

 

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)