Улаанбаатар гурилны дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулжээ

НМХГ-ааc УЛААНБААТАР ГУРИЛ ХХК ГУРИЛНЫ ДЭЭЖИЙГ ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Улаанбаатар гурил ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.

            Улаанбаатар гурил ХХК-ийн агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас нийт 10 дээж, гэрээт борлуулагч иргэний агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас 4 дээж, иргэний худалдан авсан гурилнаас тус бүр дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

 

Иргэний мэдээлсэн "Улаанбаатар гурил"-аас "хулганы баас" гарсан гэх холбоотой гомдлыг ЭНД дарж үзнэ үү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)