Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа
- 2020-02-12
- Улс төр
- 6
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
- Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:
1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;
1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх;
1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.
2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.
Сэтгэгдэл (6)
Иргэн (66.181.161.85)
Маш зөв зарилага гаргажээ
Дорж (192.82.78.167)
Хилээ хаахгүй бол 1000 зарлиг байлаа ч хэрэггүй шүү. Яаралтай хилээ хаахыг шаардаж байна.
zochin (202.21.124.132)
sdaa nuud chin mongolchuuddaa l zarligdaad bhiin hilee haahgui ch gesen hujaa nariig oruulahgui gehed l bolii shde.. ter muu hytad elchin yu soliorood bgaan bee. het devergesen hyzgaarlalt hiivel bid demjehgui ch geh shig arai davraad bgaan bishuu
Багш (59.153.115.223)
Хилээ хаах хэрэгтэй байх аа. Хилээр дамжин халдвартай хүн орж ирнэ гэж айхгүй байгаа юм байхдаа.
Zochin (202.126.88.58)
Gadnaas oruulsan humuusee gargaach tsagaan sar hiihgui gewel buh alban baiguullagaa haa ted cb bas owchin chirch irne
(59.153.112.189)
ҮАБЗ хилээ хаахгүй маш их хугацаа алдсан. Дээрээс нь энхболд энхтүвшин гүүд 440 хужааг хүндэтгэх шалтагтай гээд орууллаа. Вирус Монголд орж ирвэл хариуцлагаа хүлээнэ шүү. Хилээ бүрэн хаахгүй бх энэ үед ч хэдэн зуугаараа орж ирж бн энэ зүгээр үү