М.Гаддафид үнэнч хүмүүсийн томоохон булш олдлоо

Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафийн сүүлчийн түшиц газар байсан Сирте хотоос 267 хүний цогцос олдсоныг “Fox News” мэдээлэв.
Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафийн сүүлчийн түшиц газар байсан Сирте хотоос 267 хүний цогцос олдсоныг “Fox News” мэдээлэв. Нас барагсдын олонхи нь М.Гаддафийн дэмжигч байсан бөгөөд тэднийг цаазалсан гэж “Fox News” Улаан Загалмай нийгэмлэгээс эш татан мэдээлжээ. 

Ливийн үндэсний шилжилтийн зөвлөл тэдний үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж, буруутнуудыг олж тогтоохоо амалсан байна. Ливийг 42 жил удирдсан М.Гаддафи нь өнгөрөгч долоо хоногт Үндэсний шилжилтийн зөвлөлийн дайчдад баригдан амь үрэгдсэн. Түүнийг хамт амь үрэгдсэн Мутаззим хэмээх хүүтэй нь Ливийн элсэн цөлд нууцлаг байдлаар оршуулснаас нэг өдрийн дараа тэдний тойрон хүрээлэгчдийн эл булш олджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)