Олон нийтийн сүлжээгээр түгж байгаа дуут мессеж худал болохыг анхаарууллаа

Нийгмийн сүлжээ болон хувь чатаар өчигдөр орой /2020.02.12/ олон нийтэд 47 секундын дуут мессеж ирсэн бөгөөд энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яам худал, ташаа мэдээлэл болохыг анхааруулж байна. Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, 2020 оны хоёрдугаар сарын 12-ний байдлаар шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй байгаа ажээ. 

Иймээс яамны зүгээс зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэдгээ албан  ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)