ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ
- 2020-02-13
- Улс төр
- 1
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр сонгуульд нэр дэвших учир ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа гэв.
Одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа бөгөөд судалгаа хийсний дараа дэвших тойрог нь тодорхой болох юм байна.
Түүний ажлыг Ө.Шижир хүлээн авах гэнэ. Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.
З.Энхболд АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ыг төлөөлөн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)
зочин11 (192.82.64.61)
Дэлгэрмаа гэж Оросоос хөөгдөж ирсэн Эбигийн гар хөл болдог нэг хүүхэн Ардчилсан намын өмнөөс яриад бсан. Дэлгэрмааг болиулж, Женко Эрдэнэд хань болгохоор Энхболдыг илгээсэн гэсэн үнэн бололтой