Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болон сурталчилгааны хаягт самбарыг татан буулгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах” 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлигийн хүрээнд хяналт шалгалт хийж байна.

2020.02.13-14-ний өдрүүдэд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн 30 байршилд цагаан сарын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болон сурталчилгааны хаягт самбарыг татан буулгаж таслан зогсоолоо.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)