ХЯТАДАД АВТОБУС ОСОЛДОЖ 14 хүн амь үрэгджээ

Хятадын зүүн хойд зүгийн Ляонин мужийн Далянь боомт хотын ойролцоо хот хоорондын автобус хавцал уруу унасны улмаас 14 хүн амь үрэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 
Хятадын зүүн хойд зүгийн Ляонин мужийн Далянь боомт хотын ойролцоо хот хоорондын автобус хавцал уруу унасны улмаас 14 хүн амь үрэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс “Франс-Пресс” агентлагийн эш татан мэдээлснээр автобусанд жолоочтойгоо нийлээд 25 хүн зорчиж явжээ. Өнгөрөгч бямба гаригийн орой болсон ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ үзэгдэх орчин хязгаарлагдмал байдал нөлөөлсөн гэж таамаглаж байгаа аж. Хятадын цагдаа нарын мэдээлснээр тус улсад жил бүр 70 мянга орчим хүн автын ослоор амиа алддаг бол 30 орчим мянган хүн бэртэж гэмтдэг байна. ДЭМБын саяхны судалгаагаар Хятад Улс энэ хоёр үзүүлэлтээр дэлхийн орнуудыг ардаа орхижээ.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)