Хамба лам Чойжамц гуайн мэдэгдлийн эргэн тойронд
- 2020-02-16
- Нийтлэл
- 3

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц гуай айхавтар мэдэгдэл хийсэн тухай мэдээллийн сайтууд бичжээ.
Манай хамба бол жир нэгэн иргэн биш Буддын шашны Монголд дэлгэрсэн том урсгалын тэргүүн, монгол угсаатнуудын дунд нөлөө бүхий шашны том зүтгэлтэн билээ. Тиймээс иймэрхүү мэдэгдлийг хариуцлагатай л хийж таараа.
Хамбын хэлснээр бол ...одоогийн гарч байгаа өвчлөлийн тухайд 700 жилийн өмнө судар дээр ирээдүйд цаг цөвүүн болох үед сарьсан багваахайгаас хурц өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн байсан. Эртнээс анхааруулсан энэхүү айхтар өвчин гарсан энэ үед сүсэгтэн олон нийтээрээ үүнийг хүлээж авах хэрэгтэй. Төр засгаасаа гаргаж байгаа шийдвэр бүрийг дагаж, хэрэгжүүлэх ёстой.
Би Цагаан сарыг цуцлах гэдэг үгэн дээр жаахан дургүй байгаа.
Эх болсон зургаан зүйл, тэр дундаа Монголчууд, бид бүгдийн сайн сайхны төлөө бурхан багшийн айлдсан уншлага номоо зориулж байна. Ялангуяа далдын мэдэлтэнгүүдийн хэлсэн ирээдүйд ийм ханиад гарна, тийм амьтнаас үүснэ гэж бичсэн бурхны номуудыг унших, өвчнөөс хамгаалсан үрэл, утлага, сахиус бурхныг хийж ард түмэнд түгээх нь бидний ажил. Бидэнтэй адилхан шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг бид судалж байна. Үрэл, утлага сахиусыг хийж эхэлсэн. Гандан 14 салбартай. Энэ салбаруудад гүрэм дором хийх, Лхам бурхныг тахих зэргээр ажил хөдөлгөөнийг өрнүүлж байна.... /эх үүсвэр http://itoim.mn/article/THZwM/20098 /....гэсэн байх юм.
Хэрэв энэ аюултай өвчнөөс хамгаалах үрэл хийсэн юм бол ядарч зовж байгаа Уханий иргэдэд илгээвэл том буян болно доо. Тэгээд ч эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн бурхны шашны зарчмын дагуу туслах нь зүйтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ДЭМБ-ын нэр хүнд бүхий зөвлөх хүн эмчлэх эмийг гаргаж авч чадаагүй байна, дор хаяж хэдэн сар орно, дэлхийн хүн амын гуравны хоёр нь халдвар хүртэх магадлалтай, халдвар маш олон хэлбэрээр түгдэг гээд байдаг. Үрэл утлагаасаа хятад руу илгээж өвдсөн хүмүүсийг эмчилж чадвал шинэ эм гаргаж авах гэж зарж буй хөрөнгө, цагийг, олон хүний амийг аврах юм даа.
Хамбын мэдэгдсэнээр бол 700 жилийн өмнөх сударт эмчлэх жор,үрэл/эм/ арга нь бичээстэй байсан болж таарч байна. Яаж эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхийг нь мэдсээр байж туслахгүй бол бурхны шашны нэр хүндэд халтай болно. Тэгээд ч манай лам нарын хийсэн үрэл нь эмчилж чадвал маш их орлого Ганданд орох нь дамжиггүй /мөнгө талаас нь бодвол шүү дээ/, монгол лам нарын мэдлэг чадварт итгэх итгэл, будддын шашны дэлгэрэн түгэх, цаашдаа монгол улсын эдийн засаг, олон улсын нэр хүндэд чухал нөлөөтэй.
Тэр судар нь Төвдөд нь байхгүй зөвхөн монголд байсан байж таараад, эмчлэх эм /үрэл/ арга чаргыг нь монголын лам нар мэддэг, бүтээдэг байвал төр засгаас ч хөрөнгө оруулалт хийгээд хүртээмжтэй тоо хэмжээгээр нь бүтээлгэж болох. Хятадын засгийн газраас маш их хөрөнгийг эм тан гарган авах, урьдчилан сэргийлэх, хяналт хязгаарлалт хийхэд зарцуулж байгаа бөгөөд манай лам нарын гаргасан үрэл/эм/ утлага, танг худалдан авах нь эргэлзээгүй зүйл.
Хамбын хэлж буйгаар маш их сүжигтэй, итгэсэн хүнд л үрэл утлага нь үйлчилнэ гэж гэснээс үзэхэд өвдөж зовсон амь амьдрал нь хутганы ирэн дээр байгаа хүн эргэлзэхгүй итгэж хүртэж таараа.
Хамбын мэдэгдэл одоо дэлхийн олон оронд түгэж бараг монголын лам нар эм гаргаж авчээ, аль эртнээс эмчлэх аргыг мэддэг байжээ гэх байх. Харин эмчилж, ядаж эерэгээр нөлөөлж чадахгүй бол манай Хамбын, монгол лам нарын, том агуулгаараа буддын шашны, монгол улсын нэр хүндэд асар халтай болно. Хэрэв Хамба маань сүжигтнүүдээ ихээр татах зорилгоор үрэл тараана гэсэн бол бүүр ч ичгэвэртэй жигшүүртэй хэрэг болно оо.
Эргэцүүлэл бичсэн: Ц.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)
(71.194.166.172)
Shashnii terguunuud hun shidet ureliin tuhai hudal tsuurhal batlagdaagui zuil yarij olon tumniig toorogduuleh erh baihgui.Burhangui gazariin bumba galzuurna gedeg ug baidag.Hun torlohtoniig hamarsan koronavirusiin uheliin tahal bolj bna.
Zochin (202.9.47.55)
Tus bolox yydnees l xiij taraax gesen sanaa bn . Yu ni boloxgyi gej . Chi xyyxdee xaniadnaas sergiileed sarmis zyyj ugdug biz dee. Xaniad xyrsen ch gsigyi ungurdug arga bxaa. Uxaantai tsarailj bitgii devergeed bai. Yanz byriin yum bodoj busdiig uulj bxaar chi uuruu busdad yugaar tusalj chadaxaa ergetsyyl
Зочин (202.9.46.232)
Тэр чойцамц ламанцарыг Монголчууд одоо л шүтэх хэрэг боллоо доо .хэдэн кг үрэлээ одоо тарааж ,дараа н цагаан сарын засал тусгайлан хийж ,мөнгөө олноо бид гэж айлдгасан биз дээ.Ийм өвчин дэлхий нийтэд гарах байсаныг мэддэг байсан бол урьд бурхан номын сургаалаа айлтгаж суухгүй Төрд байгаа хулгайч луйварчидыг дагаж гөлөг болж яах гэж явсан ламанцар вэ?