Монголын хөлөг онгоцны хэсэг олдлоо
- 2011-10-30
- Дэлхий
- 0
Японы далайн эргээс Монголын эзэнт гүрний үеийн хөлөг онгоцны хэсэг олджээ.Японы далайн эргээс Монголын эзэнт гүрний үеийн хөлөг онгоцны хэсэг олджээ. Японы судлаачид Нагасаки мужийн далайн эргийн элсний 12 метрийн гүнээс дээрх хөлөг онгоцны доод биеийг ухан гаргажээ. Эл олдвор Монголын эзэнт гүрний үеийн хамгийн том хэмжээтэй олдсон хөлөг онгоцны хэсэг аж.
Хөлөг онгоцны хэсэг далайн ёроолд олон зуун жил хадгалагдсан гэхэд нэлээд сайн хадгалагдан үлдсэн байсан нь мэргэжилтнүүдийг гайхшруулсан байна. Окинавагийн Рюкю их сургуулийн судлаачид хөлөг онгоцны үлдэгдлийг илрүүлэхэд хэт авианы аппарат ашиглажээ.
Хөлөг онгоцны их биеийн мод цагаан саарал өнгөтэй, хадаастай байсан аж. Хөлгөөс мөн тоосго, зэвсэг болон бусад багаж хэрэгсэл олдсон байна. Уг олдвор XIII зууны үеийн Монголчуудын хөлөг онгоц үйлдвэрлэх аргыг нээхэд туслана гэдэгт судлаачид найдаж байгаа юм. 1274, 1281 онд Монголын хөлөг онгоц Япон уруу хоёр удаа хөдөлж Японы арлын ойролцоо хүчит салхинд сүйджээ. Төв азийн нүүдэлчид хөлөг онгоц үйлдвэрлэх туршлагагүй байсан бөгөөд Хятад, Солонгосын хөлөг онгоц үйлдвэрлэх аргыг ашиглажээ. Учир нь усан онгоцны хэсэг тухайн зууны Хятадын хөлөг онгоцны хэв загвартай нэлээд төстэй байсан аж.

Сэтгэгдэл (0)