Нигерт дэлбэрэлт болж, 16 хүн амь үрэгдлээ
- 2012-04-09
- Дэлхий
- 0
Нигерийн хойд хэсэгт ням гарагт болсон машины дэлбэрэлтэд өртөж, 16 хүн
амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн байна. Удирдлагуудын хэлж
байгаагаар, Лалын фундаменталистууд уг халдлагыг үйлдсэн аж.

Халдлага үйлдэгсэд Кадуна хотын төв зам дээр зогсож байсан нэгэн тээврийн хэрэгслийг, жолоочтой нь хамт дэлбэлж, дэлбэрэлтийн улмаас ойролцоох хэд хэдэн барилга байгууламж, сүмийн цонх хагарч сүйджээ.Энэ үеэр сүмд Улаан өндөгний баярыг тэмдэглэн, хүмүүс олноороо цугларсан байсан байна.
Мөрдөн байцаагчид уг дэлбэрэлт Лалын Фундаменталистууд Христийн шашинтнуудын үйл ажиллагааг эсэргүүцэж, тэднийг хомроглон устгах ажиллагааны нэгээхэн хэсэг гэлээ.
Нигерийн Хойд хэсгийн Лалын шашинтнууд болон өмнөд зүгийн Христийн шашинтнуудтай байнгын зөрчилтэй байдаг бөгөөд хоорондын зөрчлөөс үүдэн байнгын халдлага дайралттай нүүр тулж байдаг юм. Өнгөрөгч Зул сарын баяраар гэхэд Лалын хэт даврагч бүлэглэл Боко Харам хэд хэдэн удаагийн халдлага дайралтыг үйлдэж, улс оронд их хэмжээний хохирол учруулаад авсан билээ.
АНУ болон Британий засгийн газар Нигерт суугаа иргэдээ Улаан Өндөгний Баярыг тэмдэглэх үеэр халдлага дайралтууд болж болзошгүй тул анхаарал сэрэмжтэй байхыг хүссэн байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
(202.179.16.153)
uhej uregdej duusahgui gaitain
(202.179.16.153)
uhej uregdej duusahgui gaitain
(202.179.16.153)
uhej uregdej duusahgui gaitain