135 цэрэг цасан уруйд дарагджээ
- 2012-04-09
- Дэлхий
- 0
Пакистаны зэвсэгт хүчний командлалаас мэдээлснээр Энэтхэгтэй хил залгаа Сиачин хэмээх мөнх цаст уулын бэл дэх цэргийн хуаран цасан уруйд дарагджээ.

Пакистаны зэвсэгт хүчний командлалаас мэдээлснээр Энэтхэгтэй хил залгаа Сиачин хэмээх мөнх цаст уулын бэл дэх цэргийн хуаран цасан уруйд дарагджээ. Үүний улмаас 135 цэрэг цасанд дарагдсан байна. Тэд өнгөрөгч бямба гаригийн өглөө дарагдсан бөгөөд тэднийг цасан дороос гаргаж дуусаагүй байгаа аж. Албаныхан тэднийг амь үрэгдсэнд тооцож байгаа ч аврах ажиллагааг эрчимтэй явуулсаар байна. Аврах ажиллагаанд зэвсэгт хүчний нисдэг тэрэг, тусгай сургуультай нохой зэргийг ашиглаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр аврагчид цасан дороос 30 дахь цогцсыг гаргасан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дарагдсан хүн амьд үлдэхэд ганцхан өдөр үлджээ. Тиймээс аврах ажиллагааг хамгийн дээд төвшинд явуулж байгаа аж. Гэсэн ч их хэмжээний цасан уруй хуаранг дарсан, дээрээс нь -40 хэмээс дээш хүйтэн байгаа нь аврагчдад хүндрэл учруулж байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)