Шөнө нислэг үйлдэхгүй
- 2012-04-09
- Дэлхий
- 0
Германы Лейпциг хотын захиргааны шүүх өнгөрөгч лхагва гаригт Франкфуртын нисэх онгоцны буудлаас шө нийн цагаар нислэг үйл дэхийг хориглосон шийдвэр гаргажээ. 

Германы Лейпциг хотын захиргааны шүүх өнгөрөгч лхагва гаригт Франкфуртын нисэх онгоцны буудлаас шө нийн цагаар нислэг үйл дэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Франкфурт хотын олон улсын нисэх буудал хөл хөдөлгөөн ихтэйгээрээ дэлхийд гуравт ордог байна. Шүүх Франкфурт хотод шөнийн 23.00-аас үүрийн 5.00 цагийн хооронд иргэний болон ачаа тээврийн онгоц буух, хөөрөх бүх нислэгийг хориглосон байна. Тус хотын иргэд “Шөнө унтаж чадахгүй байна. Хэтэрхий их чимээтэй байна” хэмээн удаа дараа гомдоллосны дараа шүүх ийм шийдвэр гаргасан байна. Франкфуртад шөнийн цагаар нийтдээ 17 онгоц хөөрч, газарддаг байна. Шүүх албаныхан цаашлаад оройн 22.00- 23.00, үүрийн 5.00-6.00 цагийн хоорондох 133 нислэгийг мөн хориглож цагийн хуваарийг нь өөрчлөх төлөвлөгөөтэй гэнэ. Осол аваарь гэх мэт шаардлагатай то хиол дол болон дипломат нис лэгт л эл шийдвэр үйлчлэхгүй аж. Үүний улмаас Германы иргэний болон ачаа тээврийн нислэгийн үйлчилгээ үзүү лэгч компаниуд алдагдал хүлээж эхэлсэн байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(202.180.220.70)
ard iregdee hundeldeg tor zasag ataarahmaar saihan um aa Mundag hvmvvs shv v