Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 284 автобусны бариул, цонх,суудал, дотор талыгариутгал цэвэрлэгээ хийжээ
- 2020-02-18
- Улаанбаатар
- 0
БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусын халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/166, А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ иж бүрэн ариутгал цэвэрлэгээ хийж байна.
Энэ ажлын хүрээнд нэгтгэл, 1, 2 дугаар баазын төв байр, удирдлагын төв, засварын станц, ээлжийн инженерийн өрөө зэрэг нийт 10 обьектийн, 8156 м2 талбай, 284 автобусанд ариутгалын мэргэжлийн байгууллага “Шинэ ариусгал” ХХК-тай хамтран ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 284 автобусны бариул, цонх,суудал, дотор талыг эцсийн буудал, өдөр, оройн буултын дараа 180 шалгагч нар өдөр бүр ариутган, халдваргүйжүүлж, 168 тээврийн хэрэгслийн суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн.
Ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих зорилгоор нийт ажилтан албан хаагчдад 1800 маск, 35 литр аарц, 2000 ширхэг витамин өгч, ажлын байр, цайны газар, мэдээллийн самбарт эрүүл мэндийн зөвлөмжийг тогтмол байршуулж, нэмэлтээр амны хаалт 400 ширхэгийг оёж жолооч, шалгагч нарт тараасан.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 284 автобусанд нийт 4 төрлийн 1200 ширхэг зөвлөмжийг наасан. “Мөн “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 25 литр гарын шингэн саванг ариутгалын саванд хийж ариун цэврийн өрөөнүүдэд байршуулж, халдвараас сэргийлэх 320 ширхэг зөвлөмжийг өглөө.
Сэтгэгдэл (0)