Зургаан орон Ирантай хэлэлцээ хийнэ
- 2012-04-09
- Дэлхий
- 0
Дэлхийн зургаан орон ирэх бямба гарагт Туркын Истанбул хотноо Ираны
цөмийн хөтөлбөрийн асуудлаар Ирантай яриа хэлэлцээр хийхээр болсон
байна.

Олон улсын хамтын нийгэмлэгээс цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй байгаа Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсаар байгаа билээ.
Талууд уулзалтын үйл явцыг урьдчилан төлөвлөөд байгаа бөгөөд яриа хэлэлцээрийг цөөхөн өдөр үргэлжлүүлэхийг зэхэж байгаа гэлээ. Яриа хэлэлцээрийг зохион байгуулахаар товлосон орон асуудал үүсгэж болзошгүй хэмээн тэд үзэж байгаа бөгөөд Ираны тал Туркэд тус ажиллагааг зохион байгуулж байгаад дургүйцэж байгаа юм. Учир нь Турк АНУ, Европын улс орнуудыг дэмжигч улс төдийгүй, Ираны ойрын холбоотон улс Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадыг огцрохыг шаардсан хэмээж байгаа аж.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(202.179.16.153)
ene iran yagaad iim teneg bdag bna aa