“Евро 2012” Монголын дэлгэцнээ
- 2012-04-09
- Спорт
- 0
Хүн төрөлхтөний шимтэн үздэг Евро 2012 Хөлбөмбөгийн тэмцээн эхлэхэд 60 гаруй хоног үлдээд байна. Европын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид манай улсад ирж тендер зарлаж энэ нэр хүндтэй тэмцээнийг TV-9, ETV телевиз хамтран 

Хүн төрөлхтөний шимтэн үздэг Евро 2012 Хөлбөмбөгийн тэмцээн эхлэхэд 60 гаруй хоног үлдээд байна. Европын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид манай улсад ирж тендер зарлаж энэ нэр хүндтэй тэмцээнийг TV-9, ETV телевиз хамтран шууд дамжуулах онцгой эрхийг олгосноо “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд танилцууллаа. Хоёр телевизийнхэн тэмцээнийг дүрс, дууны өндөр нягтралтай HD форматаар шууд дамжуулах техникийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Шууд нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчийн эрхийг “Юнител”, “Юнивишн групп”-д олгож байгаагаа тэд танилцууллаа. Энэ нэр хүндтэй тэмцээнд Дэлхийн аваргын тоглолтын эхний гурван баг оролцож байгаа билээ. Европын шилдэг 16 багийн тоглолтын нээлтээс эхлээд хаалт хүртэлх бүх арга хэмжээ, тоглолтыг дээрх телевизүүд дамжуулж монголынхаа спортод хайртай залуусыг дэлгэцийнхээ өмнө уяах нь ээ. Тэмцээнийг шууд дамжуулах үеэр хамтран ажиллах компаниудыг энэ сарын 26-ыг хүртэл бүртгэх аж. Тэмцээн Польш, Украйни улсад болж, шигшээ тоглолт Украйны нийслэл Киев хотын Олимпик стадионд болон юм.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
zochin (202.126.91.76)
Vakuum tsonhni yalaa shumuulin sohoj huraagddag shuurtei tor zahialgaar chanartai sain hiij togtoonoShuur ni tornd togtson toos shoroogoo ooroo tseverledeg-Tor ni bat boh tesvertei-Ram huree ni zuzaan chanartai materialtai-Tugjee ni sain buhleerei tugjigddegUne 20000-25000togOros teh kompaniUtas9919388795000020Anhaarah zuil-Hulhi muu tor ni shuurgui zam huree ni nimgen hevreg salhind zam hureeneese garch yalaa shumuul orj bohirddog tugjee ni muu 2sh degeen deer togtdogUne adil oiroltsoo bdg