Жүжигчин Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, 10 мянган бээлий хандивлалаа
- 2020-03-01
- Улаанбаатар
- 0

Коронавирусийн эсрэг арга хэмжээ авч цаг наргүй ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, алба хаагчдыг дэмжин ард иргэд, олны танил эрхмүүд, томоохон ААН, компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын хандив өргөх аян үргэлжилсээр байна.
МУГЖ Магсаржаламын Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын, нэг удаагйин 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлалаа.


Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тахлын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн эмч, сувилагчдын дархлааг дэмжих зорилгоор "Сувилахуйн амьдрал төв", "Гамшиг, яаралтай тусламжийн сувилагчдын холбоо"-ноос "Зөв аарц"-ыг бэлэглэлээ.

Сэтгэгдэл (0)