Хот хооронд зорчигчдын тасалбарыг өнөөдрөөс онлайн болон чат-аар бичиж үйлчилнэ
- 2020-03-02
- Нийгэм
- 0
Хот хооронд зорчигчдын тасалбарыг 3 сарын 02-ны өдрийн 08:00 цагаас онлайн болон чат-аар бичиж үйлчилнэ.
АТҮТ ТӨҮГ-ийн үйлчилгээг иргэд, зорчигчдод хүртээмжтэй, түргэн шуурхай, хялбар болгох үүднээс 2020 оны 02 сарын 22-ны өдрөөс эхлэн Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 лавлах үйлчилгээний утас болон https://www.facebook.com/autoteever/ фэйсбүүк хуудасны chat-р өдөр бүр 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих үйлчилгээг эхлүүлж байна.
Эх сурвалж: АТҮТ
Сэтгэгдэл (0)