Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод болон дотоодын нислэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна

Урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналтын 4 цэг дээр Мэргэжлийн хяналт, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлгийн  газар нийт 35 албан хаагч 24-н цагаар хяналт тавьж, тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байна.

            Нийслэл хотруу болон орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, тээврийн хэрэгсэлд зорчин явж буй иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж холбогдох асуумж авч, зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж ажиллаж байна.

Мөн дүүрэг дэх Буянт-Ухаа Нисэх онгоцны буудлын дотоодын нислэгээр зорчиж буй иргэдийн биеийн халууныг үзэж, зөвлөмж заавар өгөн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)