С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн өдрүүдэд 800 тонн түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээг авч ажилласан. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд өнгөрсөн саруудад лабораторийн шинжилгээ хийхэд стандартын шаардлагыг хангаж байгаа үзүүлэлт гарсан.

Сүүлийн үед шахмал түлшний барьцалдуулагч бодис хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл цацагдсан. Өнөөдрийн байдлаар 2200 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа мэдээлэл байна” хэмээн хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)