Өнөөдрийн байдлаар 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарлажээ
- 2020-03-02
- Нийгэм
- 0
Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ.
Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна.
Өнөөдрийн байдлаар хоёр хүнийг ХӨСҮТ, Сэлэнгэ аймагт 9 хүн гээд нийт 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад тусгаарласан байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл (0)