“Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
- 2020-03-03
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод шинэ төрлийн (COVID.19) вирусээс урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид Баянгол дүүргийн 2, 17, 18 дүгээр хороонд заасан талбайд дэлгүүр, ресторан болон аж ахуйн нэгж байгууллагуудаар орж, ариутгал, цэвэрлэгээ хийх, амны хаалттай иргэдэд үйлчлэхийг сануулан, гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, мөн иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч, "ЭРГҮҮЛ"-ээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)