Түр зогсоох шийдвэрт хамаарах 83 сүм хийдэд мэдэгдэл хүргүүлжээ
- 2020-03-03
- Улаанбаатар
- 0
Томуу, томуу төст өвчний өвчлөл болон хөрш зэргэлдээ улсуудад Дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй Шинэ коронавирус халдварт /КОВИД-19/ өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм, хийдийн удирдлагуудад 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үйл ажиллагааг түр зогсоох тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 02-01/772 тоот мэдэгдэл нийт 83 сүм хийдийн удирдлагад хүргүүлэн ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)