Нислэгээр ирсэн 438 зорчигчоос 80 хүнийг тусгаарлан, хариу арга хэмжээ авлаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн DV815, Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийлээ.

Нийт 438 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн судалгааг авч DV815 нислэгээр ирсэн 107 зорчигчоос Япон, Тайланд улсаар дамжин ирсэн таван зорчигчийг тусгаарласан бол Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330 нислэгээр ирсэн 121 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан, 20 зорчигчийг ажиглалтад аваад байна.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн 210 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 53 зорчигчийг ажиглалтад авсан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)