НАТО-гийн баазыг эсэргүүцэн өлсгөлөн зарлав

ОХУ-ын баруун зүгийн Ульяновск хотын иргэд тус хотын нисэх буудалд НАТО-гийн бааз байгуулахыг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна.
ОХУ-ын баруун зүгийн Ульяновск хотын иргэд тус хотын нисэх буудалд НАТО-гийн бааз байгуулахыг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Эсэргүүцлийн ажиллагаа өнгөрөгч бямба гаригийн 16.00 цагт эхэлсэн бөгөөд одоогоор 16 хүн өлсгөлөн зарлаад байгаа аж.
Тэд Ульяновскийн нисэх буудлаас 100 метрийн зайд орогнох оромж барьсан байна. АНУ НАТО-гийн ачаа тээврийн баазыг Ульяновскт байгуулахыг хүсч байгаа аж.
Оросын албаныхан Афганистанаас нүүлгэж буй НАТО-гийн баазыг Ульяновскт байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан гэнэ. Уг бааз шаардлагатай тоног төхөөрөмж, техник дамжин өнгөрөх цэг болох аж.

Э. ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)