Хөдөлгөөн хязгаарласан хугацаанд 276 алба хаагч 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж ажиллажээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн авто замын хөдөлгөөнийг 03 дугаар сарын 3-ны өглөөний 6 цаг хүртэл хязгаарласан.

НМХГ-ын 276 алба хаагч хөдөлгөөн хязгаарласан хугацаанд 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Өнөөдөр авто замын хөдөлгөөн нээсэн тул товчоодод үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчид ачаалал өндөртэй ажиллаж байна. Хот руу шалган нэвтрүүлэх товчоогоор автомашинтай иргэдийг нэвтрүүлэхдээ тусгай асуумж авч байгаа тул хөдөлгөөн удааширчээ.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусын халдвараас хамтдаа сэргийлэхийг УРИАЛЖ байна.

 

 

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)